Wednesday, March 16, 2016

Дунтекс оёдол эсгүүрийн сургалтын төв


Зорилго: 
1998 онд оёдол сонирхогч,эхлэн суралцагчид болон үйлдвэр эрхлэгчдэд оёдол эсгүүрийн мэдлэг, дадлага олгох, оёдлын үйлдвэрийн зураг төсөл зохиох, зөвлөгөө өгөх зорилгоор байгуулагдсан

Сургалт: 
Европ ба Монгол үндэсний хувцасны оёдол эсгүүрийн анхан ба гүнзгийрүүлсэн шатны сургалт явуулдаг. ХААЭ ба үйлдвэр эрхлэгчид өөрт хэрэгтэй сэдвээ сонгож цагаар сурах боломжтой. Зураг дизайны ангид элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалт явуулна.

-Үйлдвэр эрхлэгчдэд үнэгүй зөвлөгөө өгнө. Төсөл боловсруулна.

Багш нар:

1. Г.Өнөржаргал-Захирал багш

Хувцас загвар зохион бүтээгч, зураач мэргэжилтэй, ШУТИС ҮТДС төгсөж, БНХАУ-н Шанхайн Дон Хуа их сургуульд мастераар суралцсан.

2. Б. Дугармаа
Хуучнаар ЗХУ-д оёдлын инженер-технологичийн мэргэжил эзэмшсэн. Оёдлын үйлдвэрт инженерээр 12 жил, ШУТИС ҮБДС багшаар 10 жил ажилласан. 1998 оноос багш, зөвлөхөөр ажиллаж байгаа. МУ-ын зөвлөх инженер, "Оёдолчны лавлах" номын зохиогч